Зорилтууд

Solar Panels

Ерөнхий боловсролын ямар ч сургууль хэрэгжүүлэх боломжтой хог хаягдлын менежментийн цогц систем бүхий “RE+SCHOOL” вэб сайт бүтээх.

Hydropower Plants

Олон нийтэд сошиал нөлөөллийн ажлаар дамжуулан хог хаягдлыг ангилах талаар мэдлэг мэдээлэл, зөв ойлголтыг түгээх.

Wind Turbines

Одоогийн байдлаар нийт 11 сургууль дээр “RE+SCHOOL” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид Монгол улс дахь бусад ерөнхий боловсролын сургуулиудыг “reschool.mn” вебийг ашиглан хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд уриалах.

Асуудал

Монгол улсад жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эд гардаг бол, үүнээс 1.4 сая тонн Улаанбаатар хотод ялгарч байгаа ба нийт хог хаягдлын зөвхөн 3-5%-ийг Монгол улсын хэмжээнд дахин боловсруулж байна. 2021 оны байдлаар хог хаягдал дахин боловсруулдаг 40 үйлдвэр, ялган бэлтгэдэг 160 гаруй цэг, түүнд 1500 гаруй ажилтан ажиллаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд ердөө 8 орчим хувийн хог хаягдлыг дахин боловсруулж байна.

Иймд Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулалтын хэмжээ бага байгаа ба хүн амын дунд хог хаягдлыг ангилах дадал дутмаг байгаа асуудлууд дээр үндэслэн “RE+SCHOOL” төслийг Зориг сангийн Байгаль орчны хөтөлбөрийн 4-р баг “Teen Solution” төслийн “Adoler” багийн сурагчидтай хамтран хэрэгжүүлэж байна.

Дэмжигч байгууллагууд

Багийн танилцуулга